2014/04/14

МизМэди эмнэлгийн танилцуулга


МизМэди эмнэлэг нь 1991 онд Сөүл хотын Каннам дүүрэгт үр шилжүүлэн суулгалтын мэргэжлийн эмнэлэг нэртэйгээр анх нээлтээ хийсэн бөгөөд, 2000 онд Гансо дүүрэгт эмэгтэйчүүд, үр шилжүүлэн суулгалт болон бусад эмчилгээний мэргэжлийн төвүүд бүхий Кансо МизМэди нэгдсэн эмнэлгийг нээн ажиллуулснаар өнөөг хүртэл эмэгтэйчүүд болон үргүйдлийн эмчилгээний салбарт тэргүүлэх дээд зэрэглэлийн эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмэнэлэг болтлоо хөгжсөөр ирсэн билээ.

90 гаруй нарийн мэргэжлийн их эмч болон 600 гаруй ажилтантай Миз Мэди Эмнэлэг нь үргүйдлийн эмчилгээний “iDream” төв, хөхний хорт хавдрын оношлогоо, эмчилгээ болон түүнтэй холбоотой мэс заслын эмчилгээний төв, 6 хоол боловсруулах эрхтэний нарийн мэргэжлийн эмч нар дурангийн шинжилгээ хийдэг дотор эрхтэний өвчин судалгааны төв, нярай хүүхдийг мэргэжлийн өндөр түвшинд эмчилгээ оношлогоо хийдэг “Kid’s” төвийг
ажиллуулж байна.
Манай эмнэлэгт 2000 төрлийн эмэгтэйчүүдийн мэс засал хийгдэж байгаа.
Үүнд: умайн хоргүй хавдар, өндгөвчний уйланхай, эндометриозиз, умайн хөндийн ургацаг, бага аарцгийн наалдац, умайн гадуурх жирэмслэлт зэрэг эмэгтэйчүүдийн өвчнүүдийг 90% дээш хувийг дурангийн мэс заслын аргаар эмчилж, жилд 1.000 гаруй үр шилжүүлэн суулгах ажиллагааг хийж байна. Үүнээс 60% нь амжилттай (дундаж үзүүлэлт – 45%) явагдаж цаашид
жирэмслэлтийн хувь нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн сар бүр 360 гаруй хүн төрж, жилд 500.000 хүн амбулториор үзүүлж шинжилгээ эмчилгээнд хамрагддаг юм. Сүүлийн үед Орос улс, Зүүн Өмнөд Ази, Монгол, Америк зэрэг гадаадын олон улс орнуудаас үргүйдлийн эмчилгээг хийлгэхээр Миз Мэди Эмнэлгийг зорин ирж байна.

МизМэди эмнэлэг нь Солонгос эмэгтэйчүүдийн дунд алдартай цэвэрхэн нууцыг чандлан хадгалж чаддаг, үйлчилгээний чанар сайтай, бусад эмэгтэйчүүдийн эмнэлгээс ялгарах онцлог талууд ихтэй өөрийн гэсэн соёлын орчин бүрдүүлсэн эмнэлэг юм. 

МизМэди эмнэлгийн Амаржих төв таны эрүүл энхийн төлөө

Төрөхийн өмнөх шинжилгээ