2014/07/09

Эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг- МизМэди

Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлүүлэхэд эмнэлгийн сонголт маш чухал. Монголоос Солонгос улсыг зорин ирж шинжилгээ, эмчилгээ хийлгэх байдал сүүлийн үед ихэсч байна. Үүнийг дагаад Солонгосын эмнэлгүүдийн зүгээс Монгол хүмүүсийг татахын тулд сурталчилгаа хийх нь ч ихэсч байна. Бүх л нийгэмд сайн муу зүйлс байдаг шүү дээ. Тиймээс Солонгост ирж үзүүлж эмчүүлэхдээ эмнэлгээ зөв сонгох нь чухал. Зарим хүмүүс хичнээн Солонгосын шилдэг их сургуулийн эмнэлэгт үзүүлсэн ч гэсэн өөрт тохирсон үйлчилгээгээ авч чадаагүй мөн хангалттай мэдээлэл зөвлөгөө авч чадаагүйгээс сэтгэл дундуур буцах нь байдаг. Дээд сургуулийн эмнэлэг нь гадаадын гэхээсээ илүү дотоодын өвчтөн маш ихтэй тул гадаад хүмүүс үйлчлүүлэхэд төвөгтэй байдал үүсэх нь олонтаа байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Солонгосын эмч нар нэг өдөрт маш олон хүнийг үзэхээр төлөвлөгдсөн байдаг. Тиймээс хүн ихтэй дээд сургуулийн эмнэлэгт эмчийн нэг хүнийг үзэх цаг бүр л хомс байх нь ойлгомжтой. Үүнийг их сургуулийн эмнэлгээр үйлчлүүлж байсан хүмүүс сайн мэдэж байгаа байх. Харин гадаад өвчтөнүүдийн хувьд бол орчуулга хийгдэх тул цаг 2 дахин их зарцуулагдахаас гадна холоос зорьж ирсэн тул асуух зүйл ч их байдаг гэтэл эмч аль болох товчхон хариулж байгаа нь анзаарагддаг. Тэр холоос Дээд зэргийн бүрэн хэмжээний үйлчилгээ эмчилгээ авахаар зорьж ирсэн өвчтөнгүүдэд энэ нь хангалттай бус санагдах нь ойлгомжтой юм. Хямд зардал амлан сурталчилгаа хийж байгаа жижиг эмнэлгүүд ч мэр сэр байна. Хямд чанартай зүйл байх уу гэдэг бас л эргэлзээтэй шүү дээ.
Тиймээс би юуг онцлон хэлэх гээд байна вэ гэвэл нэг чиглэлээр дагнасан мэргэжлийн эмнэлэгт хандвал илүү үйлчилгээг авах боломжтой гэдгийг л хэлмээр байна.
Эмэгтэйчүүдийн чиглэлээр голлон үзүүлэх хүн байвал МизМэди эмнэлэг хандвал хангалттай мэдээлэл зөвлөгөө, сэтгэл хангалуун өөрт тохирсон дээд зэрэглэлийн (VIP)  үйлчилгээг авах боломжтой. Мөн манай эмнэлэг нь нэгдсэн эмнэлэг тул эрүүл мэндийн шинжилгээг хийх ба эмэгтэйчүүдээс гадна биеийн ерөнхий байдлаа шалгуулан зөвлөгөө эмчилгээ авах бүрэн боломжтой Олон улсын стандартын баталгаа авсан эмнэлэг юм.
Монгол орчуулагчтай тул орчуулгын мөнгө гэж тусдаа төлөхгүй хэл ойлголцохгүй гэсэн хүндрэл гарахгүй. Миний бие чин сэтгэлээсээ үнэн шудрагаар та бүхэнд үйлчилэхэд бэлэн байна.