2014/09/28

Эмэгтэйчүүдийн умай буюу сав гэж нэрлэгдэх эрхтэн нь эмэгтэйчүүдийн бага аарцагнд байрладаг. Олон улсын нэршил буюу англиар Uterus Солонгосоор 자궁  Оросоор матка гэж нэрлэдэг эрхтэн юм.

Умай буюу сав нь жирэмслээгүй үед сарын тэмдэг ирдэг бол жирэмсэлсэн үед хүүхэд тээх үүрэгтэй. Умай нь гурван төрлийн булчингаас тогтсон булчинлаг эрхтэн юм. Булчингууд нь цагираг хэлбэрээр хөндлөн, ташуу, босоо байрлалтай. Умай нь дотроо салст агуулсан хөндийтэй бөгөөд салст нь биений юмны мөчлөгийн хамааралтайгаар 1 – 1,5 метрийн зузаантай болоод ховхрон унаж биений юм буюу сарын тэмдэг болон гадагшилдаг. Салстын энэ зузаарах явц нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарч янз бүр байх бөгөөд ихэнх эмэгтэйчүүдийнх 25 - 31 хоногийн мөчлөгтэй байдаг. Зузааралтын үйл явц нь өндгөн эсийн гадагшлах, боловсрох үйл явцтай шүтэлцээтэй.

Хэлбэр Умай нь лийр хэлбэртэй, умайн хүзүүтэй хамт ойролцоогоор уртаашаа 7 - 9 см. Гэхдээ энэ хэмжээ төрсөн эсэхээс хамааран өөр өөр байх ба төрсөн эмэгтэйчүүдийнх 9 - 11 см, төрөөгүй бол 7 - 9 см, өргөнөөрөө 4 - 5 см, зузаан нь 2 - 3 см байдаг.