2014/09/29

Үр тогтох үйл явц

Өндгөн эс боловсрч гарах үйл явцыг овуляци гэж нэрлэдэг бөгөөд энэ нь үр тогтох боломжийг нээж өгдөг.
Өндгөвчинд  өндгөн эс бүрэн боловсорч гүйцээд гаднах уутанцар хальс нь хагаран гарч  умайн гуурсан хоолойгоор дамжин умайн хөдний рүү явах замдаа үтрээ болон умайгаар дамжин өгсөж ирсэн эр бэлгийн эстэй нийлж үр хөврөл үүсдэг.
Ийнхүү үүссэн үр хөврөл нь 2 эсийн үе, 4 эсийн үе, 8 эсийн үеээр өсч умайн хөндийрүү шинжин явсаар үр хөврөл бүрэлдсэнээс хойш ойролцоогоор 5 дахь хоног дээрээ умайн хөндийд орох ба бластоцист болдог.
5,5-6 дахь хоног дээрээ умайн хананд бэхлэгдэн үр тогтдог. Ийнхүү тогтсон үр хөврөл нь өсч хөгжин ураг болох ба шинэ хүн болон мэндэлдэг.