2015/04/06

Эмэгтэйчүүдийн шинжилгээ - Бэлгийн замын халдварт өвчний оношлогоо

Эмэгтэйчүүд 6 сард нэг удаа удлаа гэхэд 1жилд 1удаа эмэгтэйчүүдийн үзлэг оношлогоонд хамрагдаж байх хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг. Гэвч гэрлээгүй эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхээс санаа зовох, айх зэрэг жижиг шалтгаанаар үзлэгт хамрагдахаас зайлсхийснээр өвчинг  даамжруулах тохиолдол олонтаа байна. Хүн бүр өөрийн эрүүл мэндэд анхаарч урьдчилан сэргийлэх өвчин эмгэгийг бага дээр нь эмчлэхийн тулд тогтмол шинжилгээнд хамрагдаж байх нь маш чухал юм. Үргүйдэлд хүргэж буй шалгааны тоонд зүй ёсоор багтаж буй хүчин зүйл нь архагшсан бэлгийн замын халдвар, үрэвсэлт өвчин юм.


Хаана ямар оношлогоо хийлгэх вэ?
Эмэгтэйчүүдийн эмнэлэгт эмчийн үзлэг шинжилгээ хийлгэх.

Эмэгтэйчүүдийн үндсэн шинжилгээ

- Бактерийн буюу мазокний шинжилгээ -БЗХӨ (STD- sexually trasmitted diseases) илрүүлэх шинжилгээ

-Умайн хүзүүний хорт хавдрын шинжигээ (Pap smear) -умайн хүзүүнээс арчдас авч шинжилнэ.
*Хүний хөхөнцөр вирус (HPV-Human papillomavirus )ийн шинжилгээ- Энэхүү вирус нь умайн хүзүүний хорт хавдар үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг.

Эмэгтэйчүүдийн/үтрээний эхо- эндометр болон умайн дотоод салстад миом, полип байгаа эсэх өндгөвч зэргийг шалгана.

 *ДОХ, тэмбүү зэрэг өвчнийг цусны шинжилгээгээр оношлоно.


МизМэди эмнэлэгт дээрх шинжилгээг хийлгэхийн давуу тал
- Орчуулга үнэгүй тул ойлгохгүй үлдэх зүйлгүй илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
- Шинжилгээгээр ямар нэгэн өөрчлөлттэй гарах тохиолдолд шууд дараагийн шатны эмчилгээ шинжилгээг хийлгэх боломжтой. Оношлогоо эмчилгээний хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглэн олон жил ажилласан туршлагатай Америк зэрэг өндөр хөгжилтэй оронд төгссөн эмч нар тохирсон эмчилгээ, мэс заслыг хийдэг.
- Монголоос ирж үзүүлэх тохиолдолд эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ хийлгэн эмэгтэйчүүдтэй холбоотой зүйлээ эмчлүүлээд явах боломжтой.
- Үргүйдэлд хүргэж болзошгүй аюулт өвчнийг цаг алдалгүй эмчлүүлэх боломжтойгоос гадна хүүхэдтэй болох хүсэлтэй хүмүүст цаашдын үр тогтох боломжийг  харгалзан үзэж үргүйдлийн нарийн мэргэжлийн эмч эмчилгээ болон мэс заслыг хийдэг.