2015/04/17

Мизмэди эмнэлэг JCI олон улсын чанар аюулгүй байдлын стандартын баталгааг дахин авлаа.

JCI олон улсын стандартын дахин авсан Солонгосын анхны Эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг- МИЗМЭДИ


МизМэди эмнэлэг нь өнгөрсөн 3 арын  23-наас 27-ны  өдрүүдэд JCI олон улсын эрүүл мэндийн байгууллагын үнэлгээний хорооноос хэрэгжүүлсэн шалгуур стандартад тэнцэн JCI олон улсын стандартын тэмдгийг дахин авснаараа Солонгос улсын эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлгүүд дундаасаа анхдагч нь байж чадлаа.
JCI олон улсын стандарт нь 3 жилд нэг удаа хийгддэг бөгөөд маш олон үзүүлэлтээр шалгадаг тул тус шалгууруудад тэнцэнэ гэдэг бол тийм амар зүйл биш юм.
 
JCI стандартын багийнхан 15 үнэлгээний хэсэг, 1125 зүйлийн стандартын дагуу 7 хоногийн турш Мизмэди эмнэлэгт шалгалт хийж үнэлгээ өглөө. Үйлчилгээний чанар, өвчтөний аюулгүй байдал, үзлэг эмчилгээ, эм тарианы хяналт зохицуулалт, халдвараас урьдчилан сэргийлэлт ба хяналт, орчны аюулгүй байдал болон тоног төхөөрөмжийн хяналт зохицуулалт, мэдээллийн хяналт зохицуулалт, ажилтны сургалт, хүний нөөцийн байдал зэрэг эмнэлгийн дотоод зүй тогтоц хяналт, үйлчилгээний чанар аюулгүй байдал зэргийг системчилсэн байдлаар шалган үнэлгээ өглөө.
 
МизМэди эмнэлгийн дарга Ким Тэ Юнь доктор  хэлэхдээ "Өнгөрсөн удаагийнхаас илүү боловсронгуй хатуу үнэлгээний стандартаар шалгалт явагдсан хэдий ч тэнцэн нь дээд зэргийн өвчтөний аюулгүй байдлыг хангасан, эрүүл мэндийн үйлчилгээний цогц системийг бүрдүүлсэн эмнэлэг гэдгийг дахин баталгасанаараа чухал онцлохуйц явдал боллоо." гээд" Энэ удаагийн амжилтдаа суурьлан олон улсын түвшинд хүрсэн өвчтний аюулгүй байдал болон дээд зэргийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг Солонгосдоо ганцхан Эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг байхын төлөө цаашид хичээн ажиллацгаая" хэмээн ажилчиддаа уриаллаа.